uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 23

Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж байна

ByambadorjByambadorj


Тавантолгой түлш" ХХК 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 446 цэгээр Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж байна.

Сүүлийн үед хүргэлт хийх нэрээр иргэдийн иргэний үнэмлэхийн хуулбар болон гар утсанд дарсан иргэний үнэмлэхийн зургаар түлш худалдан авч, бусдыг хохироосон тохиолдол гарч байна.

Бусдад иргэний үнэмлэхийн хуулбараа үлдээж, зургийг нь даруулснаар  хэн нэгэн таны өмнөөс шахмал түлш худалдан авч, та түлшээ авч чадахгүй болж, түлшгүй үлдэх эрсдэлтэй.

Иймд иргэн та иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн нэгэнд үлдээхгүй, зургийг нь даруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Та борлуулалтын цэгээс түлш худалдан авахдаа Хотула аппликейшн ашиглахаас гадна иргэний үнэмлэхээ заавал биетээр авч очин, мэдээллээ бусдад алдахаас сэргийлээрэй.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ