uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

ByambadorjByambadorj


Төрийн тэргүүн нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд энэ жил олон арга хэмжээ хамтран зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Цаашид найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, эрүүл мэнд, банк, санхүү зэрэг салбараас гадна бусад салбарт харилцан ашигтай хамтрах боломжийн талаар ярилцав.  

Люксембургийн Их Гүнт Улс өнгөрсөн 25 жилд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд Зүрх, судасны үндэсний төв байгуулахад дэмжлэг үзүүлж буйд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.   

No photo description available.

May be an image of text

Хоёр улс эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Люксембургийн 22 сая гаруй еврогийн буцалтгүй тусламжаар барих Зүрх, судасны төвийн бүтээн байгуулалт эхлээд байна.

120 ортой төв ашиглалтад орсноор  зүрх, судсан дотуурх мэс засал, оношилгоо, яаралтай болон сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмж, чадавх нэмэгдэх юм.

Өмнөх жилүүдэд Люксембургээс манай улсад үзүүлсэн 60 гаруй сая еврогийн тусламжийн дүнд зүрх, судасны шалтгаант нас баралт тав дахин буурсан үзүүлэлт гарчээ.

Хоёр улс мөн ойн салбарт 100 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

May be an image of text

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ