uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 28

Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим нутгаар цас орно

ByambadorjByambadorj


Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар өнөөдөр цас орж, шуурснаас халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшиж, Архангайн зүүн, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар бороо, уулаараа цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7, Алтайн өвөр говиор 19-24, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. 

Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10, зарим үед 12-15 метр хүрч ширүүсэх бөгөөд нийслэл болон Багануурт өдөртөө 4-6, Тэрэлж орчмоор 2-4 градус дулаан байна. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ