uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 28

Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

ByambadorjByambadorj


Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, биеийн тамир, спортын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын нэг болох Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын барилгын ажил албан ёсоор эхэллээ.

Энэхүү спорт цогцолбор нь хүүхэд, залуучууд болон иргэдийг биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх боломж, орчин нөхцөлөөр хангахын зэрэгцээ тамирчдын бэлтгэл сургуулилтыг дэмжих, спортын хөгжил, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм.

Мөн уг төсөл нь хоёр улсын ард түмний найрамдал, харилцан ойлголцол, урт хугацааны хамтын ажиллагааг биеийн тамир, спортын салбараар дамжуулан улам бататгахын зэрэгцээ ирээдүй хойч үед өвлөгдөн үлдэх бүтээн байгуулалт болж буйгаараа онцлог юм.

Монголын улсын спортын хөгжилд нэгэн шинэ хуудас нээгдэж байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ