uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 09

Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв

ByambadorjByambadorj


БОУАӨЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран хөрсний бохирдлыг багасгах 5 жишиг төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүрэгт орших Да Хүрээ авто худалдааны төв орчмын хөрснөөс 20 цэгт дээж авч эрүүл ахуйн бохирдлыг гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нян, агааргүйтэн нян үзүүлэлтээр харьцуулан био бэлдмэлийг ашиглахын өмнөх болон дараах үр дүнг үнэлжээ.

Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх стандартаар шинжлэхэд биобэлдмэл хэрэглэхээс өмнө 20 цэгийн 10 нь их, 7 нь дунд, 2 нь бага бохирдолтой, нэг нь цэвэр ангилалд байсан бол хэрэглэсний дараах шинжилгээгээр нэг нь их, 2 нь дунд, 7 нь бага бохирдолтой болсныг БОУАӨЯ мэдээлэв. 


Судалгаанд хамрагдсан 20 цэгийн 19-д хөрсний бактерийн тоо багассан байна. Тухайлбал био бэлдмэл хэрэглэсний дараа шинжлэхэд мөөгөнцөртэй 11 цэг 3 болж багассан бол термофилийн бичил биетний тоон агууламж 16 цэгээс 14-д дахин илэрсэн ч 10-100 дахин багасжээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ