uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 05

Милан хотод нээгдсэн олон улсын үзэсгэлэнд Монголоос үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ

ByambadorjByambadorj


үгд Найрамдах Итали Улсын Милан хот дахь Прада Санд нээлтээ хийсэн "Эртний дэлхийн өв. Афро-Евроазийн орон зайн Соёлын огтлолцол МЭӨ 800 – МЭ 800” олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун оролцлоо.

Тус үзэсгэлэнд 80 орчим байгууллагын 200 гаруй үзмэр, эд өлгийн зүйл дэглэгдсэн бөгөөд, Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хоёр дэсийн хоёр үзмэр, эд өлгийн зүйл оролцож байгаа юм.

891689279_1332328815638831_3191376135281970779_n

Энэхүү үзэсгэлэнгээр эртний боловч түүхэн хөгжлийн хувьд шийдвэрлэх ач холбогдолтой нэгэн цаг үед газар дундын тэнгисийн бүс нутгийн соёл болон Зүүн Африк, Азийн соёл иргэншлүүдийн хооронд өрнөж байсан харилцаа, харилцан нөлөөллийг цоо шинэ, урьдчилан төсөөлөөгүй өнцгөөс харуулахыг зорьсон бөгөөд, дэлгэгдсэн бүтээлүүд нь төрөл зүйл, уран сайхны болоод түүхэн үнэ цэнээрээ онцгой, соёл хоорондын олон талт солилцоо, харилцаа холбоог нээн харуулахыг зорьсон байна.

Уг үзэсгэлэн нь олон чиглэлд өрнөсөн, “олон өнцөгт” сүлжээ мэт бүтэц бүхий археологийн олдвор илэрсэн нөхцөл, орчны онцлог, соёлын солилцооны цар хүрээ, эрчим, худалдааны томоохон төвүүдэд өөр өөр гарал үүсэлтэй эд өлгийн зүйлс зэрэгцэн оршиж байсан түүхэн бодит байдлыг онцлон харуулж байгаагаараа онцлогтой.

Төв Ази түүний дунд Монгол Улсад Грек-Ромын бүтээлүүд байсан, эсвэл Европд Энэтхэгийн дурсгалууд хүрч ирсэн зэрэг төсөөлөхөд бэрх мэт үзэгдлүүд нь өргөн хүрээтэй, олон зуун жилийн турш оршин тогтносон харилцаа холбоо, солилцооны сүлжээний үр дүн байсныг илтгэх аж

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 23 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв