uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 06

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

ByambadorjByambadorj


Өнгөрсөн онд хоногт 50-150 тн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр ашиглалтад орж,  “Мимо” брэндийн эрдэст премиксийн 8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Улаанбуудай, эрдэнэшиш, арвай, овьёос, буурцаг бүхий тэжээлийг орчин үеийн техник ашиглан эрдэсээр баяжуулж, тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэдэг. Эрдэст тэжээл нь махны гарцыг нэмэгдүүлэхээс гадна малд тарга хүч оруулах, өвөл, хаврыг малын хорогдолгүй давахад үр дүнтэй болох нь туршилтаар батлагджээ.

Үйлдвэр ашиглалтад орсноор 25-30 ажлын байр шинээр бий болсон байна.No photo description available.May be an image of textMay be an image of one or more people and text

“Мимо агро парк” нь газар тариалан, малын тэжээл, эрдэс нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг уялдуулсан хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэл бий болгохыг зорьж байгаа юм.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутагт үйлдвэрлэл хөгжиж байгаа нь газар тариалан, мал аж ахуйн салбарын уялдаа холбоо бэхжих, ургацад нэмүү өртөг шингээх, малчдыг чанартай тэжээлээр хангах, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой гэж орон нутгийн удирдлага үзэж байна.May be an image of map and textMay be an image of foundry and textMay be an image of hair product and textMay be an image of textMay be an image of timber yard and text

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 23 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв