uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 12

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

ByambadorjByambadorj


Улсын хэмжээнд он гарснаас хойш гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсний дагуу 4 иргэний амийг аварчээ.

Дээрх дуудлагын 5 нь Хөвсгөл аймагт, бусад нь Завхан, Дархан-Уул, нийслэлийн Багануур дүүрэгт бүртгэгдсэн байв.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нуурын толио, гол мөрний уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул иргэд, жолооч нар цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй, эд хөрөнгө, эрүүл мэнд, амиа эрсдэлд оруулахгүй байхыг ОБЕГ анхааруулжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ