uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 4-р сар 15

ЗГ: Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх асуудлаар хэлэлцэж байна

ByambadorjByambadorj


Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Хуралдаанаар “Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачлан боловсруулсан Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлээс санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, “Улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Мөн эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг нийт 20 асуудлаар хуралдаж байна. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ