uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 4-р сар 22

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА “ЗУСЛАНГИЙН ЗАХИРАЛУУДЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ (ICDC)” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ByambadorjByambadorj


Монгол Улсад хүүхдийн зуслан үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Олон улсын Зуслангийн Холбоо (ICF), Монголын Үндэсний Зуслангуудын Холбоо, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбортой хамтран “Зуслангийн захирлуудын олон улсын сургалт (ICDC)”-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.
Хүүхдийн хөгжлийг дэмжих гол хүчин зүйлүүдийн нэг бол зуслангийн хөгжлийг дэмжих, хөтөлбөр, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлуудыг идэвхжүүлэх юм. Цаашид зусланг дэмжих бодлогын шийдвэрүүд ч гарсаар байгаа.
 
- Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны хагас хувьсах зардлыг төрөөс дэмжих боломжийг бүрдүүлэх;
 
- Хүүхдийн зуслангийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр газрын төлбөрөөс чөлөөлөх;
 
- Зуслангийн чиглэлийн тээвэр, зам харилцааг сайжруулахад хөрөнгө оруулалтаар дэмжих, зуслангийн бүсэд ахуйн зориулалтаар газар өмчлүүлэхгүй байх зэрэг 100 жилийн ойн босгон дээр түүхэн шийдвэрүүд гарсан.
Энэхүү сургалт ч мөн зуслангийн хөгжлийг дэмжих хүрээнд хийгдэж буй маш том арга хэмжээ болж байна. Сургалтаар оролцогчид олон улсын мэргэжил нэгтнүүдтэй туршлага солилцох, дэлхийн түвшний мэргэжлийн сүлжээнд нэгдэх, зуслангийн менежментийг орчин үеийн арга зүй, шилдэг туршлагаас суралцаж, ICF-ийн сертификаттай төгсөнө.
ICDC хөтөлбөр нь Канад, Мексик, Колумб, Испани, Орос, Турк, Австрали, Сингапур, Малайз, Япон, Хятад зэрэг олон улсад амжилттай хэрэгжиж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий даяар 1000 гаруй төгсөгчтэй болсон байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА “ЗУСЛАНГИЙН ЗАХИРАЛУУДЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ (ICDC)” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА - uzi.mn