uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 8-р сар 31

Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана

ByambadorjByambadorj


2026-2027 оны хичээлийн шинэ жилд Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана.

Эхний нэг сарын хугацаанд тэд сургуульдаа дасан зохицох, бусад үйл ажиллагаагаа танин мэдэх чиглэлээр хичээллээд аравдугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийнхээ дагуу хичээл орох юм байна.

Энэ хичээлийн жил дөрвөн улиралтай болсон. Хот, хөдөөгийн сургуульд ялгаатай байдлаар боловсруулж бие даалт, цахим сургалтын долоо хоногийг бодитой хугацаанд тавьж өгчээ.

Бие даалтын долоо хоногийг Улаанбаатар хотын хэмжээнд өвөл арванхоёрдугаар сард ханиад томуугийн үеэр  харин орон нутгийн түвшинд мал төллөлтийн үеэр бие даалтын долоо хоногийг гаргаж өгөх юм байна.

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид маань шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлнэ. 

2-12 дугаар ангийнхан хуучин сургалтын хөтөлбөр, сурах бичгээрээ хичээллэнэ.

Хичээлийн бус цагаар сурагчдын хөгжил хамгаалал, бүтээлч үйл ажиллагааны чиглэлийг тусад нь оруулж өгч байгаа аж.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ