uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 03

Төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно

ByambadorjByambadorj


 Төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр өнөөдөр бороо, дуу цахилгаантай аадар орж, нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэхийг анхааруулж байна.

 

Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +11+16 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +18+23 градус, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +27+32 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33+38 градус, бусад нутгаар +23+28 градус дулаан байна. 

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +29+31 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +29+31 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +27+29 градус дулаан байна.

 

5 цагт Улаанбаатар: +14 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ