Өнөөдөр болох үйл явдал-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад энэ сарын 3-6-нд албан ёсны айлчлал хийж байна.
08:30 цагт: УИХ дахь эмэгтэй гишүүдтэй хийх "Business breakfast" уулзалт МҮХАҮТ-ын Их танхимд болно.
08:30 цагт: Говийн биологийн олон янз байдлын хүрээлэн (GoBI)-ийн нээлтийн үйл ажилллагаа Новотел зочид буудлын “Ballroom” танхимд болно.
09:00 цагт: НҮБ-аас зарласан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026”-г Монгол Улсад нээх ёслол “Чингис хаан” үндэсний музейд болно.
10:00 цагт: “Гаалийн ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гаалийн хяналтыг сайжруулах төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаа ГЕГ-ын хурлын танхимд болно.
11:00 цагт: Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш Д.Сүхбаатарын талбайгаас Улаанбаатар-Бээжин-Тяньшин хүрэх 1600 километрийн гүйлтээ эхлүүлнэ.
11:00 цагт: Ардчилсан намаас “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурлыг Төрийн ордны III давхарт зохион байгуулна.
11:30 цагт: Хууль хяналтын байгууллагуудын удаашралтай ажиллагаанаас болж хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, ял завшиж байна гэж иргэн Б.Батдэлгэр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-МСБХ-ны U15 насны УАШТ энэ сарын 11-нийг хүртэл Спортын төв ордонд болно.
-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-“Монгол өв соёл, үнэт эдлэлийн "Цагаан сар-2026” үзэсгэлэн “UG Expo” төвд энэ сарын 17-ныг хүртэл гарна.
-“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” худалдааны төвд энэ сарын 17-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



