uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 22

Д.Трамп Ираны асуудлаар хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөжээ

ByambadorjByambadorj


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны ээргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж, тус улсын нөхцөл байдал одоо хүнд байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ. 

Тэрбээр Нью-Йорк хотын захирагч Зохран Мамданитай уулзсаны дараа Ираны талын талаар хэлэхдээ, “Тэдний байдал тийм ч сайн биш байна. Үүнээс гадна өнөөдөр би энэ асуудлаар хэд хэдэн уулзалт хийнэ. Тэдний байдал маш муу байна” гэжээ. Д.Трамп Ираны нөхцөл байдлыг хэнтэй хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа тодорхой хэлсэнгүй. Ерөнхийлөгчийн уулзалтын хуваариас үзэхэд, тэрбээр өнөөдөр Нью-Йорк хотноо Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзахаар төлөвлөжээ.

АНУ, Израил хамтран хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг дайн эхлүүлсэн билээ. Талууд Ливаныг оруулаад фронтын бүх шугамд цэргийн ажиллагааг нэн даруй зогсоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт зургаадугаар сард гарын үсэг зурсан. Гэсэн хэдий ч долоодугаар сарын 8-ны шөнө АНУ-ын тал Иранд өргөн хүрээний цохилтуудаа дахин өгч эхэлсэн бөгөөд үүний дараа АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг өргөн хэмжээний цэргийн хүч хэрэглэхээ үндсэндээ больж, хориг арга хэмжээ авах замаар эдийн засгийн хувьд боомилох оролдлого руу шилжээд байгаа юм. 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ