Намрын налгар өдрүүдийг өнгөлж, газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн, үндэсний болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дороос хүргэх “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаа эхэллээ.
Өргөн сонголттой, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын бүтээгдэхүүн, шинэ ургацын хүнс, жимс ногоог нэг дор цогцлоосон энэхүү үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ ургацыг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой үзэсгэлэн худалдааг энэ сарын 27-ныг дуустал зохион байгуулна.
ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хамтарсан үзэсгэлэнд хүнсний болон хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбар, орон нутаг, органик бүтээгдэхүүн, газар тариалан, нийслэлийн ногоочдод зориулсан нийт 218 асар ажиллуулж байгаа юм. “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаагаар Монгол орны 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж олгодгоороо онцлогтой бөгөөд импортын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ худалдаалахыг хориглоно.




Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!


