uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд А.Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 06

“Милан-Кортина 2026” өвлийн XXV олимпыг өнөө шөнө нээнэ

ByambadorjByambadorj


Хүн төрөлхтний их цэнгэл баяр, өвлийн олимпын 25 дугаар наадам Итали улсын Милан хотын 80.000 хүний суудалтай алдарт Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд Монголын цагаар бямба гаригийн шөнийн 3 цагт эхлэх юм.

Нээлтийн үйл ажиллагаа олон байршилд зэрэг зохион байгуулагдаж Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад тэмцээний бүсүүдээр төлөөлөгчид жагсана.

Мөн нээлтэд Итали болон олон улсын уран бүтээлчид оролцох бөгөөд АНУ-ын поп од Мэрайя Кэри тайзнаа гарах аж.

16 спортын төрлийн 116 багц медалийн төлөө 92 улсын 3000 гаруй тамирчин өрсөлдөх уг олимпод Монгол Улсаа төлөөлж 3 тамирчин өрсөлдөнө.

А. Ариунбат – Уулын цана

Б. Ачбадрах – Гүйлтийн цана

Э. Ариунтунгалаг – Гүйлтийн цана

Нээлтийн үйл ажиллагаанд 60,000 орчим үзэгч оролцоно хэмээн тооцоолол гаргасан зохион байгуулагч Италичууд түүхэндээ 4 дэх удаагаа олимпын наадам хүлээн авч байна. Монгол Улсаа төлөөлж олимпын цагаан замд өрсөлдөх шигшээ баг тамирчдадаа амжилт хүсье! Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг эргэн хүргэх болно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ