uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 24

Нийслэл болон есөн дүүргийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчдыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

ByambadorjByambadorj


Нийслэл болон есөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажлын арга барилыг сайжруулах сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.11.23/ зохион байгууллаа.

Арга хэмжээг НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Халтар нээж үг хэллээ. Тэрбээр “Бид мэдлэг, мэдээлэл солилцохоос гадна нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил, үйл ажиллагааны чанар, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан туршлага судлах зорилгоор цуглаад байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол иргэдийнхээ хүсэл зориг, дуу хоолойг илэрхийлж, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэрийг тодорхойлдог төлөөллийн байгууллага юм. Харин түүний Ажлын алба нь бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, байгууллагын тасралтгүй үйл ажиллагаа, мэргэжлийн чадавх, зохион байгуулалтыг хангадаг чухал бүтэц. Иймд бодлого, шийдвэрийг чанартай боловсруулах, хэрэгжилтийг хангах, үр дүнг үнэлэхэд мэргэжлийн түвшинд дэмжлэг үзүүлэх ёстой” хэмээн онцоллоо.

Хэлэлцүүлгээр Төрийн албаны тухай хууль тогтоомж, хүний нөөцийн удирдлага, албан хаагчдын хөдөлмөрийн харилцаа, архив, албан хэрэг хөтлөлт, байгууллагын соёл зэрэг сэдвээр Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Архивын газар, Төрийн Аудитын газар, НИТХ-ын Ажлын алба зэрэг холбогдох байгууллагаас мэдээлэл өгч,  зарим асуудлаар санал солилцлоо.

Тухайлбал, дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

Үүнд:

  • “Нийслэлд анхаарах асуудал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” – АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Г.Баярцэцэг;
  • “Төрийн шагналд уламжлах болон НИТХ-ын шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлэхтэй холбоотой анхаарах асуудлууд” – НИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалт, хамтын ажиллагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Энхцэцэг;
  • “Аудиттай холбоотой анхаарах асуудлууд” – Нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын албаны ахлах менежер Х.Түвшинбаяр, аудитын менежер Ж.Бүжинханд;
  • “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь” – Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын ахлах референт Р.Жавзандулам;
  • “Байгууллагын соёл ба өөрчлөлтийн манлайлал” – Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны дарга, доктор, дэд профессор М.Баянмөнх;
  • “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаан дахь хуулийн хэрэглээ” – Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш С.Ганцэцэг;
  • “Архив, албан хэрэг хөтлөлтийн анхаарах асуудлууд” – НАГ-ын Төлөвлөлт, мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Р.Саранцэцэг;
  • “Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, хүний нөөцийн бодлогын баримт бичигтэй холбоотой анхаарах асуудлууд” – НИТХ-ын Ажлын албаны Бодлого төлөвлөлт, хүний нөөцийн тасгийн дарга Т.Очирпил нар сургалт, мэдээлэл өгч, мэдээлэл солилцон хэлэлцүүлэг өрнүүлэв

Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн байна.

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

Нийслэл болон есөн дүүргийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчдыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа - uzi.mn