uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 25

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

ByambadorjByambadorj


Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны захирамжаар байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгээс “Онтрэ Рисорсиз Лтд” болон “Онтрэ” ХХК-ийн төлөөлөлтэй хэлэлцээ эхлүүлэх уулзалтыг энэ сарын 09, 10-нд хийжээ.

Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн ахалж буй бөгөөд ажлын явцын талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий Оюу толгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцааны төрийн эзэмших хувь, хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэгтэй. “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан тус компанийн хувьцааны төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, эсхүл АМНАТ-аар орлуулах аль ч хувилбар нь УИХ-аар эцэслэн шийдвэрлэгдэнэ. Ажлын хэсэг хэлэлцээ үргэлжилж дууссаны дараа төслийг УИХ-д танилцуулж, эцсийн шийдвэрийг гаргана гэсэн байр суурийг илэрхийлжээ. Хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлэхээр товложээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ