uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 10

Ванкүвэр хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний хоёр дэлгүүр ажиллаж байна

ByambadorjByambadorj


Канад Улсын Ванкүвэр хотноо Монголын ноолууран бараа бүтээгдэхүүний хоёр дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Apricity” дэлгүүр 2024 онд үүд хаалгаа нээж, "Apricity" нэрийн брэнд болон “Говь”, “Тоонот Кашмер” зэрэг брэндийн 100 хувь ноолууран цамц, ороолт, малгай зэргийг худалдаалж буй.

Мөн 2025 онд Ванкүвэр хотод “GERDENE” дэлгүүр хэрэглэгчдэдээ хаалгаа дэлгэж, уламжлалт аргаар бэлтгэсэн “GERDENE” брэндийн 100 хувь ноолууран бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна.

Канадын иргэдэд Монголын ноолууран бараа бүтээгдэхүүнийг ойртуулж, уг бүтээгдэхүүний дулаан, зөөлөн, бат бөх чанар, өвөрмөц онцлогийг таниулахад дээрх дэлгүүрүүд өөрсдийн хувь нэмрийг оруулж байна гэж тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ