uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 04

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

ByambadorjByambadorj


Улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл, урлаг, аж үйлдвэрийн төвийн бүсийн зангилаа болон хөгжиж буй Дархан-Уул аймгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгааг Ерөнхийлөгч хэлэв.

Тэрээр, улс орны нийгэм, эдийн засаг, санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа зэргийн талаар товч танилцууллаа.

Дархан-Уул аймаг төвийн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзэлдэг, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, боловсрол, хүнсний хангамж зэрэгт дорвитой хувь нэмэр оруулдаг юм.

Ялангуяа байгалийн баялгаа олборлож, экспортолдог бус боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн орон болоход үйлдвэрийн хамт олны хувь нэмэр их байгааг Ерөнхийлөгч хэллээ.

“Дархан төмөрлөгийн үйлдвэр” тогтвортой ажиллах, үр ашгийг дээшлүүлэх, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөв, Үндэсний баялгийн санд оруулах хувь нэмрийг өсгөхөд чиглэсэн бодит, үр дүнтэй санал санаачилга гаргаж байгааг тэмдэглэлээ.

“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд үр тариа, төмс, хүнсний ногоо, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулж байна.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 2.8 сая мод тарьж ургуулсан байна. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт зургаан оюутан хамрагдсан бөгөөд хоёр нь сургуулиа төгсөж, аймагтаа ажиллаж байна.

Ерөнхийлөгч мөн өдөр “Монгол-Оюу” сургуулийн математикийн багш Тогтохын Алтанцэцэгт “Гавьяат багш”, “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Ерөнхий инженер Батхуягийн Батжаргалд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээв. Мөн нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.May be an image of dais and textMay be an image of one or more people and crowdMay be an image of one or more people and crowdMay be an image of one or more people and text

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ