uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 11

Кино урлагийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй төслүүдийн агуулгад нийгмийн чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагыг тусгалаа

ByambadorjByambadorj


Кино урлагийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй төслүүдийн агуулга, нийгмийн хүртээмжийг сайжруулах зорилгоор дараах утгуудыг орууллаа.

Тодруулбал, Үндсэн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.16 дахь заалтыг шинэчлэн найруулж, кино уран бүтээл нь Монголын түүх, соёл, зан заншил, өв уламжлалыг тодорхой, харагдахуйц байдлаар тусгасан байх шаардлагыг нэмлээ.

Шинэчилсэн заалтад:

• Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний онцлогийг илэрхийлэх элементүүдийг заавал оруулах, тухайлбал Чингис хааны хөрөг, морин хуур, үндэсний хувцас зэрэг үндэсний бэлгэдлийг уран бүтээлд тодотгож харуулах;

• Тэгш хүртээмжийг бий болгох зорилгоор сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан Монгол хэл дээр хадмал орчуулга байрлуулах, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл хөдлөл, дүрслэлийг тайлбарласан нэмэлт синхрон дуу оруулалтыг хийсэн хувилбаруудыг бэлтгэн ирүүлэх үүрэгтэй.

Энэхүү өөрчлөлт нь үндэсний кино уран бүтээлээр дамжуулан Монголын түүх, соёлын онцлогийг илүү тод харуулах, үндэсний бахархлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ бүх иргэнд тэгш хүртээмжтэй соёлын бүтээгдэхүүн хүргэх зорилготой гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ