Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Морин зогсоолыг шинээр нээжээ. Тус зогсоолд Ч:67 “Морингийн даваа - Нисэх" чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох юм.
Дээрх замналын өөрчлөлтийг хоёрдугаар сарын 11 буюу өнөөдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



