uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 17

НЭМГ-аас "Маскаа зүүцгээе" аяныг эхлүүллээ

ByambadorjByambadorj


Нийслэлийн Эрүүл мэндийн газраас  2026 оны 11 дүгээр сарын 12 – 2027оны гуравдугаар сарын 1 хүртэл  томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүллээ.

Одоогоор нийслэлд томуугийн өвчлөл алаг цоог түвшинд байгаа бөгөөд А хүрээний вирус болон рино, ретровирус давамгайлж байна. Жил бүрийн 45–47 дахь долоо хоног буюу яг энэ үед вирусийн идэвхжил оргил үедээ хүрдэг.

Иймд иргэд, байгууллагуудыг дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, аянд нэгдэхийг уриалж байна

  • Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах

  • Хүмүүс олноор цугладаг боловсрол, үйлчилгээний байгууллагууд гар ариутгах нөхцөлийг бүрдүүлж, маск зүүхийг уриалах

  • Хүйтний эрч чангарч, томуугийн улирал эхэлж буй тул бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ