uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 19

“Мөрөөдлийн алсыг харагч” НҮТББ-аас нярайн шарлалтын эмчилгээний аппарат хандивлажээ

ByambadorjByambadorj


Жижиг нярай – Том боломж” уриан дор зохион байгуулсан Дэлхийн дутуу нярайн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөгийн хүрээнд “Мөрөөдлийн Алсыг Харагч” НҮТББ-аас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн эрчимт эмчилгээний тасагт 360 градусын шарлалтын фото эмчилгээний аппарат хандивлажээ.

Screenshot 2026-11-18 172719

Монгол Улсын хүүхдийн нийт өвчлөлийн 30.8 хувийг нярайн өвчлөл эзэлж байгаагийн 50.3 хувь нь нярайн шарлалт байна. Иймд нярайн шарлалтыг эрт илрүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийх нь болзошгүй хүндрэлээс сэргийлэх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Энэхүү хандив нь нярайн шарлалтын эмчилгээний тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, эмчилгээний орчин, нөхцөлийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ