uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 23

“Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна

ByambadorjByambadorj


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд 21 аймаг, хөдөө, орон нутгийн малчид, хоршоологчид өргөнөөр оролцож, орон нутгийнхаа онцлог бүхий мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр иргэдэд зах зээлийн дундаж ханшаас хямд үнээр худалдаалах боломжийг бүрдүүлж байна. Энэхүү худалдаа нь нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг хангах, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилготой.

Худалдаанд нийлүүлэх бүх бүтээгдэхүүн нь гарал үүсэл, чанар, стандартын шаардлага хангасан байх бөгөөд холбогдох байгууллагууд мал эмнэлэг, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналтыг газар дээр нь тавьж ажиллана.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ