онгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барина. Хуулийн төслийн үзэл баримтлалтай нь танилцаж эцэслэсэн. Дараагийн лхагва гарагт албажуулна” гэдгээ мэдэгдээд авлига, албан тушаалын хэрэг, шударга бус зүйлтэй нам харгалзахгүй тэмцэхээ илэрхийлсэн.

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр 17 цагаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн болон тус яамны удирдлагуудтай уулзаж, Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.


Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



