uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 20

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

ByambadorjByambadorj


Автомашин худалдан авах гэж байгаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.

Тодруулбал, иргэн Б нь Lexus LX600 маркийн автомашин худалдан авахаар нэр бүхий иргэний дансанд 375 сая төгрөг шилжүүлсэн боловч тухайн автомашин банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй, прокурорын байгууллагын шийдвэрээр битүүмжлэгдсэн байсан нь тогтоогдсон.

Энэ онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 34 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна.

Иймд иргэд та бүхэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа өмчлөгчийн мэдээлэл, барьцаа, битүүмжлэл болон бусад эрх зүйн хязгаарлалттай эсэхийг шалгаж, гэрээ байгуулсны дараа төлбөрөө шилжүүлэхийг анхааруулъя.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ