uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 12

Монголын 50 иргэнийг БНСУ-ын хилээс буцаасныг ташаа мэдээлэл гэв

ByambadorjByambadorj


Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас цахим орчимд тархсан Монгол Улсын 50 иргэнийг буцаасан гэх асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Энэхүү мэдэгдэлд, “2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНСУ-ын хилээс буцаасан гэх үндэслэлгүй, буруу, ташаа мэдээг нийтэлж, түгээж байна. Мөн БНСУ-д хөдөлмөр эрхлэх виз, кодтой виз гаргаж өгнө хэмээн виз зуучлалын брокерууд иргэдийг залилж, визийн барьцаа, үйлчилгээний төлбөр авах зэрэг хууль бус үйлдлүүд ихээр гарч байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар БНСУ-д зорчин ирсэн иргэдээс хуурамч “Эмнэлгийн С-3-3 виз” болон бусад төрлийн хуурамч визээр 6, шенгений бүсийн 32 улсад зорчих үедээ В2 ангиллын визээр нэвтрэх гэсэн 14, визгүй нэвтрэх хүсэлт гаргасан нэг иргэнийг БНСУ-ын Цагаачлалын алба хил нэвтрүүлэхээс татгалзсан байна. Иймд иргэд Та бүхэн аливаа зуучлал, төлбөр нэхсэн хууль бус саналд болгоомжтой хандаж, зөвхөн албан ёсны байгууллага, хууль ёсны эх сурвалжаас мэдээллээ авах, залилан гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэжээ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны 010-9595-3464 гэсэн шуурхай утас болон [email protected] цахим хаягт иргэдийн хүсэлт, гомдол, өргөдлийг тогтмол хүлээн авч, мөрөөр нь ажилладаг байна. Хэрэв суугаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч тодруулга авах, шалгах явцад тухайн иргэний эрх зөрчигдсөн гэж үзэх гомдол байгаа бол нотлох баримтын хамт ЭСЯ-аар дамжуулан БНСУ-ын Хүний эрхийн хороо, Хилийн шалган нэвтрүүлэх албаны дотоод хяналт зэрэг зохих байгууллагад хүргүүлж, шалгуулах боломжтой ажээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ