Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нийт 1988 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зөрчлийн шинжтэй 727, гэмт хэргийн шинжтэй 88 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс залилангийн 14, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 88, хулгайн 18 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 129 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 зөрчлийг илрүүлж, Цагдаагийн алба хаагчид 2 хэргийг шуурхай илрүүлж, 4 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



