uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 4-р сар 08

“ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

ByambadorjByambadorj


“Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл” үндэсний хэлэлцүүлгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамсанаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран зохион байгуулж байна. 🖋️ Хэлэлцүүлэгээр Хүүхдийн зуслангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, хүүхдийн амрах, хөгжих таатай орчинг сайжруулах, зусланд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэхэд салбар дундын оролцоог эрчимжүүлэх, зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцоонд шинэчлэл хийх чиглэлээр төр, ТББ-уудын төлөөлөл болон өмчийн олон хэлбэрт хүүхдийн зуслангуудын ажилтнууд санал бодлоо солилцож байна. 🖋️ Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 61 зуслан байгаагаас 2024 оны байдлаар 48 зуслан тогтмол үйл ажиллагаа явуулж, 2024 онд 91 мянган хүүхэд амарсан байна. 🖋️ Төрөөс зуслангийн хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулан, олон нийтээс хүүхдийн зусланд үзүүлэх дэмжлэг тусалцааг нэмэгдүүлэх нь чухал хэрэгцээ шаардлагатай байгааг онцоллоо.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ