uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 16

Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

ByambadorjByambadorj


Сар шинийн баярыг угтсан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөн зохион байгуулалтын ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга А.Баярын гаргасан уриалгын дагуу нийслэлийн есөн дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд хашаа, талбайгаа нээж, автомашины түр зогсоол гаргах, иргэдийн зорчих урсгалыг саадгүй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд Урт цагааны 100 машины далд зогсоолыг цагаан сарын шинийн 1-3-ны өдрүүдэд 08:00-00:00 цагийн хооронд нээлттэй байлгаж, үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалтыг хийлээ. Тус зогсоол руу Урт цагааны барилгын чанх араас буюу “Тэди” төвөөс урагш чиглэсэн замаар яваад баруун эргээд орно. Иймд иргэд та бүхэн зогсоолоор цэвэрхэн үйлчлүүлж, машинаа байрлуулж хонуулахгүй байхыг хүсье.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ