“Иргэдийн оролцоо-төлөөлөгчийн манлайлал- төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөг болно Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Иргэдийн оролцоо, төлөөлөгчийн манлайлал, төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-12 дугаар сарын 02-ны өдрүүдэд доорх хуваарийн дагуу зохион байгуулна. Тус өдөрлөгөөр аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, 2025 оны Хурлын байгууллагын тайлан болон аймгийн ЗДТГ-ын газар хэлтэс, ОНӨБ-уудын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, Хурлын бодлого, шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

