uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд А.Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

Post

Монголоо үзье

2026, 1-р сар 26

Их газрын чулуу

ByambadorjByambadorj

Олон төрөл зүйлийн амьтдаар баян энэ газар аргаль, янгир, цагаан зээр, үнэг, хярс зэрэгтэй таарах нь энгийн үзэгдэл.


Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм.

Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд Их газрын чулууг Улсын тусгай хамгаалалтад авч, 2013 оноос Байгалийн цогцолбор газар болгожээ.

"Их газрын чулуу” нь далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галвын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон байна.

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 20 орчим км үргэлжилсэн хэвтээгээр өрсөн мэт боржин чулуун бүс нутагт 142 зүйлийн бэлчээр тэжээлийн, 53 зүйлийн эмийн ургамал бий.

Олон төрөл зүйлийн амьтдаар баян энэ газар аргаль, янгир, цагаан зээр, үнэг, хярс зэрэгтэй таарах нь энгийн үзэгдэл.

"Их газрын чулуу" уулын бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд агуйнууд нь үзэж сонирхоход газрын бартаа багатай, хоорондоо ойрхон орших тул явган аялал хийхэд тохиромжтой. 

Хамгийн өндөр цэг нь 1706 м өндөр Ерлөг уул юм. Энэ газрын боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх бөгөөд тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.   

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор онд Их газрын чулууны уулнаа байгалийн задгай театр байгуулсан нь Монголдоо анхдагч болсон юм. Театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус 9 метр бөгөөд 1 метр 40 сантиметрийн өндөртэй.

Энэхүү задгай театрын тайзнаа 2006, 2013 онд хоёр удаа Олон улсын урлагийн наадам, 2019 онд “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг зохион байгуулж байжээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

13 өдрийн өмнө
Монголоо үзье
Хар Зүрхний Хөх нуур

Хар Зүрхний Хөх нуур