uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 4-р сар 03

Жолооч, явган зорчигчдын анхааралд!

ByambadorjByambadorj


Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарц руу дөхөж ирмэгцээ хурдаа сааруулж, явган зорчигчид зам тавьж өгөх нь замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүрэгтэйгээс гадна бусад хөдөлгөөнд оролцогч нарт аюул саад бий болгохгүйгээр зорчих ёстой.

Жолооч таны анхааралд:

  • Хурдаа хас: Гарцтай хэсэгт ойртон ирэхдээ үргэлж хурдаа сааруул. Хүн харагдахгүй байсан ч анхааралтай байх хэрэгтэй,
  • Гүйцэд зогс: Хэрэв явган зорчигч гарцаар гарч эхэлсэн бол автомашинаа бүрэн зогсоож, түүнийг аюулгүй нэвтрэхийг хүлээнэ үү,
  • Зэрэгцээ эгнээг анхаар: Хэрэв таны хажуугийн эгнээний машин зогссон бол "ямар нэг шалтгаан байгаа" гэж үзээд мөн адил хурдаа сааруулж зогсоорой. Тэр машины урдуур хүн гарч байж болзошгүй болохыг анхааруулж байна.
  • Утаснаас татгалз: Гарцаар хүн гарч байх үед анхаарал сарних нь хамгийн аюултай.

Явган зорчигч танд:

  • Харилцан хүндэтгэл: Жолооч танд зам тавьж өгөхөөр зогсоход хөдөлгөөнөө түргэсгэж, боломжтой бол талархсанаа илэрхийлээрэй (гар өргөх, толгой дохих)
  • Машин зогсохыг бүрэн харсны дараа л алхаж эхлээрэй. Жолооч таныг харсан эсэхийг нягтална уу.

Санамж: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дагуу жолооч явган хүний гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ