uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Онцлохууд

2026, 4-р сар 22

68 удаа хулгай хийж, 12 залилангийн хэрэг үйлдэн 911.5 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдэд 12 жилийн хорих ял оноожээ

ByambadorjByambadorj


Баянзүрх дүүргийн прокурорын газраас нийслэлийн дүүрэг дамжин үйлдэгдсэн, олон удаагийн үйлдэлтэй, хулгайлах болон залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүллээ.

Хэргийг тодруулбал, Б.Ч (34 настай, эрэгтэй ) нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оноос 2022 оны хооронд 68 удаагийн үйлдлээр нийслэлийн дүүргүүдийн гэр хороололд байрлах эзэнгүй айлуудыг урьдчилан судалж, цонх, хаалга зэргийг эвдлэн нэвтрэн орж, эд зүйлийг нь хулгайлж, нийт 229,9 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оноос 2025 оны хооронд 12 удаагийн үйлдлээр цахим орчимд “эд зүйл зарна, худалдана” гэсэн хуурамч зар байршуулж, иргэдийг хуурч мэхлэн мөнгийг нь шилжүүлэн авч, залилж, нийт 681,5 сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Б.Ч нь дээрх гэмт хэргээс гадна зэвсэг хэрэглэн бусдыг дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн, цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдаж хүч хэрэглэсэн, мөн хүний биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Ч-д холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцээд Б.Ч-г нийт 6 төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ялуудыг нэмж нэгтгэн нийт 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 911,5 сая төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ