Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.19-2026.01.25/ нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 122 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Нийт дуудлагын 111 нь обьектын гал түймэр, хоёр нь газар хөдлөлт, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



