Хөвсгөл нуур бүрэн хөлдсөн боловч зарим газарт хар, цагаан хил гарч байгааг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Энэ жилийн хувьд Хөвсгөл нуурын мөс маш нимгэн байгаагаас Жиглэг, Хачим, Хар ус орчимд 45 см зузаантай мөс үүссэн бөгөөд мөс бяцралт ихтэй, хар хил газар нутгийн олон хэсэгт ажиглагдаж байна.
Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг бол цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагдахыг хэлдэг.
Иймээс иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, зөвхөн баталгаа
т зам, гүүрээр явахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



