uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд А.Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

Post

Шинэ мэдээлэл

2026, 1-р сар 27

ӨНӨӨДӨР: Монголын ахмадын холбооноос Тэтгэвэрийн нэмэгдэлтэй холбогдуулж Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

ByambadorjByambadorj


Өнөөдөр болох үйл явдал- 

 

10:30 цагт: “Хот ба төсөв” хэлэлцүүлэг “News cafe”-д болно.

11:00 цагт: Монголын ахмадын холбооноос Тэтгэвэрийн нэмэгдэлтэй холбогдуулж Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт M Bank Arena ордонд эхэлнэ. 

19:00 цагт: Австрийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Филармонийн Симфони оркестр В.А.Моцартын бүтээлүүдээс тоглоно.

-2025-2026 оны волейболын дээд лигийн тэмцээний медалийн төлөөх тоглолт эхэлнэ.

-Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд хоёрдугаар сарын 16-ныг хүртэл гарна.

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

Үзэсгэлэн:

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна. 

Орон нутагт:

Хөвсгөл: Цагааннуур суманд “Цаа, цасны баяр-2026” өв соёлын наадам болно.

 

Завхан: 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ