uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд А.Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

Post

Шинэ мэдээлэл

2026, 1-р сар 29

Тайланд улс зорчигчдод тавих хяналтыг чангатгалаа

ByambadorjByambadorj


Бүгд Найрамдах Энэтхэг Улсын баруун Бенгал мужид Нипах вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Тайландын Хаант улсын Өвчний хяналтын газраас халдварын эрсдэлтэй бүс нутгаас ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, холбогдох үзлэг, тандалтыг Олон улсын эрүүл мэндийн дүрэмд нийцүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Үүнд,

Халдварын эрсдэлтэй дээрх бүс нутгаас ирж буй зорчигчид тус улсын Эрүүл мэндийн “Т.8” маягтыг бөглөх, биеийн халууныг хэмжих, аяллын түүх болон биед илэрч буй шинж тэмдгийн талаар асуумж авч, халуурах, толгой өвдөх, ханиалгах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрсэн зорчигчдыг тусгаарлах аж.

Тайландын Хаант улсад одоогоор Нипах вирусийн тохиолдол бүртгэгдээгүй ч иргэд анхааралтай байж, өөрийгөө болон бусдыг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-наас анхааруулж байна. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ