uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд А.Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

Post

Шинэ мэдээлэл

2026, 1-р сар 29

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

ByambadorjByambadorj


Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвийг дүүрэг бүрд байгуулж, тэдгээрийн дэд бүтэц, удирдлага, хяналтын систем, программ хангамжийг бий болгон ажиллаж байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлснээр, эдгээр ажил нийслэл хотод гарч буй гэмт хэрэг, зөрчил, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж, илрүүлэх замаар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх юм.

Мөн Улаанбаатар хотын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд болон замын хөдөлгөөнд оролцогч талуудын харилцан уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтай нэмэгдүүлэн сайжруулж байна.

 

Нийт чиг үүргийн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, тээврийн хэрэгслийн тоо хэмжээний өсөлтөөс хамааран гарах сөрөг үр дагаврыг бууруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хиймэл оюунд суурилсан ухаалаг системээр удирдах, хянах боломжтой нэгдсэн системийг бий болгоод байна.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг авто замын түгжрэлийг бууруулахын тулд теле камер, аналитик систем ашиглан замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, дата мэдээлэл цуглуулж, авто замын хөдөлгөөн зохион байгуулалтыг ухаалгаар удирдаж, замын хөдөлгөөнд зохицуулалт хийх ажлыг хөнгөвчлөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж байна. Үүнд:

  • Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
  • Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангах
  • Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглах
  • Бүтээн байгуулалтын ажлыг бодит цагаар хянах
  • Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллага өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашиглах
  • Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ