uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд А.Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 04

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

ByambadorjByambadorj


Тус хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газар чөлөөлөх журам батлах тухай, Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл,  Даатгалын босго үзүүлэлт шинэчлэн тогтоох тухай, Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих журам батлах тухай, Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам, Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Мөн Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын төслийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, Мах болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт болон үнийн төлөв, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсох юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ