uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 04

Олон улсын олимпын хорооны 145 дахь удаагийн чуулган болж байна

ByambadorjByambadorj


Олон улсын олимпын хорооны 145 дахь удаагийн чуулган Италиийн Милан хотноо эхэллээ.

Уг чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны тав дахь ерөнхийлөгч, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нар оролцож байна. Хоёр хоногийн дараа албан ёсоор хөшгөө нээх “Милан-Кортина 2026” өвлийн наадмын өмнө зохион байгуулж буй тус чуулган нь олимпын ажлыг дүгнэх, олимпын хөдөлгөөний стратеги, бодлогын чухал асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой юм.

Чуулганы үеэр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэллатай уулзахын зэрэгцээ Милан хотын захиргааны ордон Палаццо Марино, мөн дэлхийд алдартай Ла Скала театрт зохион байгуулсан ОУОХ-ны албан ёсны хүлээн авалт, уулзалтад оролцжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ