uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд А.Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 04

Хуурамч дугаартай 587 тээврийн хэрэгсэл илрүүлжээ

ByambadorjByambadorj


Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон.

Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна.

Тухайлбал, ухаалаг камерын системээр 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаар ашигласан 587, улсын дугааргүй болон улсын дугаараа буруу байршуулсан 13,358 тээврийн хэрэгслийг илрүүлж, зөрчлийг арилгууллаа.

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ