uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 27

“Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна

ByambadorjByambadorj


Иргэдээ өвчлөхөөс нь өмнө хамгаалахын тулд бид юу хийж чадаж байна вэ? Өвдсөн хүнд чанартай тусламж үзүүлэх нь бидний үндсэн үүрэг. Үүний зэрэгцээ өвчлөх эрсдэлийг нь бууруулж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тиймээс бид нийгмийн эрүүл мэндийг салбарын бодлогын тэргүүн эгнээнд тавьж байна” гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлэх, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргах нь салбарын шинэчлэлийн чухал чиглэл болохыг тэмдэглэв.

Улсын Их Хурал 2024 онд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталж, Засгийн газар энэ оны хоёрдугаар сард 52 дугаар тогтоолоор Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийг байгуулах шийдвэр гаргасан. Эдгээр шийдвэрийг бодит ажил хэрэг болгож, төв болон орон нутгийн байгууллагуудын чиг үүргийг тодорхойлох, хүний нөөц, лаборатори, тандалт, судалгааны чадавхыг бэхжүүлэх шаардлагатайг сайд онцоллоо.

Чуулганы хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, мэдээллийн ашиглалт, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, судалгааны үр дүнг бодлого, практикт нэвтрүүлэх боломжийн талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцэж, санал, зөвлөмж боловсруулна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ