uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 27

Монгол Улсын төрийн далбааны өнгөөр Пусан хотын Даймонд гүүрийг гэрэлтүүлжээ

ByambadorjByambadorj


Монгол Улсын төрийн далбааны өнгөөр Пусан хотын Даймонд гүүрийг гэрэлтүүлэх ёслолыг энэ сарын 26-нд зохион байгуулсан хэмээн Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан энэхүү үйл ажиллагааг анх удаа зохион байгуулжээ.

Пусан хотын үзэсгэлэнт далайн эрэг, хотын өнгө төрхийг илтгэдэг уг гүүрийг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлсэн нь хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн хувьд эх орноороо бахархах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлсэн утга учиртай үйл явдал болсон аж.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ