uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 28

Цэргийн тангараг өргөлөө

ByambadorjByambadorj


Тэмцэл ялалтын бэлгэдэл аранзал улаан далбаагаа цог жавхаатай өргөж, хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчид эх орондоо үнэнчийн баталгаа, эр “ЦЭРГИЙН ТАНГАРАГ”-аа өргөлөө.

ЭХ ОРОНДОО ҮНЭНЧИЙН БАТАЛГАА БОЛСОН ЭР ЦЭРГИЙН ТАНГАРАГТ:

Монгол Улсын иргэн би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.

Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ. Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн гарын үсэг зурж, өндөр төрийн далбаандаа мэхийн ёслов.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 1 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Цэргийн тангараг өргөлөө

Цэргийн тангараг өргөлөө

ойролцоогоор 1 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Чингис хааны гэрэлт хөшөөг босгожээ

Чингис хааны гэрэлт хөшөөг босгожээ