09:00 цагт: Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурлыг "Улаанбаатар" зочид буудалд зохион байгуулна.
09:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт: “1000 шатарчны нүүдэл” тэмцээний нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.
10:00 цагт: Цэцэрлэг, сургуулийн амралт эхэлж буйтай холбогдуулан ГССҮТ-д мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөг”-ийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.
14:00 цагт: “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-аар хэлэлцүүлж эхлэхтэй холбогдуулан төсөлд олон нийтийн саналыг авах нээлттэй хэлэлцүүлэг Монголбанкны Г байрны хурлын танхимд болно.
-Олон улсын чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Улаанбаатар опен” тэмцээн дэлхийн бөхийн холбооны цуврал тэмцээний хэлбэрээр Буянт-Ухаа спортын ордонд эхэлнэ.
-“Монгол-Оросын нөхөрлөл-105” плакатын уралдаанд ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Буриад Улсын 8-11 дүгээр ангийн сурагчдын ирүүлсэн бүтээлүүдээр Ерөнхий консулын газрын байранд үзэсгэлэн гаргаж, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулна.
-“Евразийн Иргэний бүртгэлийн байгууллагуудын сүлжээний уулзалт” Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Үзэсгэлэн:
-Зураач, багш Д.Батнасангийн “Бага нас-2” үзэсгэлэн "Монгол арт" галерейд энэ сарын 7-ныг хүртэл гарна.
-“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн “Чингис хаан”үндэсний музейд энэ сарын 10-ныг хүртэл гарна.
-Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд гарна.
Хилийн чанадад:
- Германы Ханновер хотноо гал унтраах, аврах, иргэний хамгаалалтын салбарын дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдаа болох “INTERSCHUTZ 2026” энэ сарын 6-ныг хүртэл болно.
- Польшийн нийслэл Варшав хотноо Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохион байгуулдаг 3x3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 7-ныг хүртэл болно.
-
Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 7-ныг хүртэл болно.
- ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



