uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 6-р сар 04

Эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжүүлнэ

ByambadorjByambadorj


Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас 65 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр манай улсын ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, УНТЭ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчилж суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлнэ.

Хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийн төслийг Австри Улсын Засгийн газраас дэмжсэнийг Сангийн яам мэдээлэв.

УИХ-ын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улс болон Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцжээ.

Сангийн сайд З.Мэндсайхан энэ үеэр Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений өнгөрсөн онд хийсэн төрийн айлчлалаар 60 сая еврогийн эх үүсвэртэй Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах эрмэлзлэлийн захидлыг хоёр улсын Сангийн яам хооронд байгуулсныг танилцууллаа.

Хэлэлцээрийн хүрээнд холбогдох яамдаас санал авч, ЭЗХЯ-наас эдийн засаг, нийгмийн үр өгөөж, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт туссан байдлаар нь эрэмбэлсний дагуу төслийн жагсаалтыг Австрийн талд хүргүүлэн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дүнг 65 сая евро байхаар тохиролцсон юм.

Зээл нь 1 хувийн хүүтэй, 9 хувийн хүүгийн баталгааны шимтгэлтэй, 19 жилийн хугацаатай, эхний 4 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй бөгөөд хэлэлцээр нь олон улсын хууль дүрмийн дагуу УИХ-аар заавал батлагдах гэрээ ажээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төслийг хэлэлцэх үеэр санал хураахад гишүүдийн 56.3 хувь нь Монгол УлсАвстри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ