uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 6-р сар 04

Монгол, Швейцарын ГХЯ-д хоорондын Улс төрийн VII зөвлөлдөх уулзалт болов

ByambadorjByambadorj


Монгол Улсын Гадаад харилцааны яам, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн долоодугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 3-нд болов.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Швейцарын харилцааны ололт амжилтын талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа зэрэг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн бэхжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Түүнчлэн Монгол, Швейцарын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан томоохон зорилтуудын талаар танилцуулж, энэ хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ. Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал, Дэлхийн адууны өдөр, Эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар мэдээлж, швейцарын талаас өндөр түвшинд төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Зөвлөлдөх уулзалтаар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын зарим асуудлаар санал солилцлоо. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, швейцарын талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал М.Лейтнер нар тус тус тэргүүлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ