uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 6-р сар 06

Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

ByambadorjByambadorj


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чатчай Вирияавэжакул Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайд Чатчай Вирияавэжакул-ыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Талууд найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн  агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, соёл, урлагаар дамжуулан ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх талаар санал солилцлоо.

Элчин сайд Чатчай Вирияавэжакул уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв.

Тайландын Хаант Улс нь манай улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы гишүүн орны нэг.

Монгол Улс, Тайландын Хаант Улс 1974 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. May be an image of one or more peopleMay be an image of the Brandenburg Gate and text

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

1 өдрийн өмнө
Шинэ мэдээлэл
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ